“Дэлхийн номын сан дахь Насимийн гар бичмэлүүд” үзэсгэлэнг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-03 14:45:57
Yesukheitumur Tumurbaatar

БАКУ. /Azertac/. Азербайжан улсын Үндэсний номын санд “Дэлхийн номын сан дахь Насимийн гар бичмэлүүд” номын үзэсгэлэнгийн нээлтийн ёслолыг зохион байгуулжээ.


“Гейдар Алиев” сангийн дэд ерөнхийлөгч Лэйла Альевой энэхүү арга хэмжээнд оролцсон байна. Арга хэмжээний үеэр Азербайжаны Соёлын сайд Абульфас Гараев үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.


Мирза Фатали Ахундовагийн нэрэмжит Үндэсний номын сангийн захирал Карим Тайров номын сангийн талаарх ном болон яруу найргийн номоо Лейла Алиевойд бэлэглэжээ. Тус номын санд Лейла Алиевойн туслалцаатайгаар байгуулсан олон улсын хамтын ажиллагааны танхимыг мөн нээжээ.


Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд гадаадын 13 орны дипломат төлөөлөгчид болон номын сангийн дарга нар оролцжээ. Мөн тэд Үндэсний номын сангийн уншлагын танхимтай танилцсан байна.


Ж.Оюунтуяа

Холбоотой мэдээ