ОХУ-ын тамирчин саадтай гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-03 10:48:14

ДОХА. /РИА Новости/. Катарын Доха хотноо болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд ОХУ-ын тамирчин Сергей Шубенков мөнгөн медаль хүртжээ.


Дэлхийн аваргын хоёр удаагийн мөнгөн медалийн эзэн Шубенков 13.15 секундийн амжилт үзүүлсэн байна. Энэ тэмцээнд Америкийн тамирчин Грант Холлоуэй 13.10 секундийн хугацаагаар түрүүлжээ. Францын тамирчин Паскаль Мартино-Лагард 13.18 секундийн үзүүлэлтээр тэмцээний гуравдугаар байрыг эзэлсэн байна.


ОХУ-ын тамирчин Шубенков 2015 онд Бээжин хотод болсон дэлхийн аваргын тэмцээнд алтан медаль хүртэж байсан бол 2017 онд Лондонд болсон тэмцээнд мөнгө, 2013 онд Москва хотын дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медаль тус бүр авч байсан аж. Тэрбээр өнгөрсөн 6 дугаар сард болсон тэмцээний үеэр хэд хэдэн бэртэл авсны улмаас энэ тэмцээнд оролцож чадахгүй байж магадгүй байснаа хүлээн зөвшөөрсөн байна. 

Холбоотой мэдээ