Умард Солонгос шумбагч онгоцноос пуужин харвах туршилтыг амжилттай явуулснаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-03 07:58:39

МОСКВА. /KCNA/. БНАСАУ шумбагч онгоцноос шинэ төрлийн пуужин харвах туршилтыг амжилттай явуулснаа батлан мэдэгджээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.


“БНАСАУ-ын батлан хамгаалахын шинжлэх ухааны академи лхагва гарагт шумбагч онгоцны боомтоос Pukguksong-3 шинэ төрлийн баллистик пуужингийн туршилтыг амжилттай явууллаа” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Баллистик пуужин тээх чадвартай хөлөг онгоцноос гадна тив алгасагч баллистик пуужин, стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц дээр байрлуулах зориулалттай пуужингууд нь “цөмийн гурвал”-ыг бүрдүүлдэг аж. ОХУ, АНУ, БНХАУ-ыг л цөмийн гурвалыг бүрэн эзэмшдэг гэж үздэг байна. 

Холбоотой мэдээ