А.Меркель харилцан буулт хийхийг АНУ, БНХАУ-д уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-03 13:34:21
Yesukheitumur Tumurbaatar

БЕРЛИН. /DW/. Дэлхийн эдийн засаг улам бүр саарч байгаа энэ үед худалдааны яриа хэлэлцээндээ харилцан буулт хийхийг ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель АНУ болон БНХАУ-д уриалжээ.


Олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагуудтай хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр А.Меркель худалдаа, эдийн засгийн хурцадмал байдал болон улс төрийн тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж буйг сэрэмжлүүлсэн байна.


“Дэлхийн томоохон эдийн засагтай хоёр орны худалдааны нөхцөл байдал тогтворгүй байна. Талууд харилцан буулт хийснээр тодорхой шийдэлд хүрнэ гэж найдаж байна. Энэ нь тодорхойгүй байдлыг бууруулахад ихээхэн нөлөөлнө” гэж ХБНГУ-ын Канцлер хэлжээ.


АНУ, БНХАУ-ын худалдааны хурцадмал байдлаас гадна Их Британи Европын Холбооноос гарахтай холбоотой тодорхойгүй байдал нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж А.Меркель онцлон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ