Жүжигчин Том Круз Украины Ерөнхийлөгчтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-02 13:33:40

КИЕВ. /TASS/. Америкийн жүжигчин Том Круз Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн урилгаар Киев хотод хүрэлцэн  иржээ.


Жүжигчин Том Круз Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ шинэ киноныхоо зураг авалтыг хийх газруудын нэгээр Украиныг сонирхож байгаагаа илэрхийлсэн байна.


“Танай улсыг зорих нэг шалтгаан нь энэ байлаа” хэмээн тэрбээр хэлсэн байна. Ямар кино төслийг ярьж байгаа талаараа Т.Круз дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Украинд кино зураг авч буй гадаадын уран бүтээлчдэд шагнал урамшуулал олгох тухай хуулийг Украины парламент баталсан болохыг В.Зеленский жүжигчин Том Крузтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ