Он гарсаар 91 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-10-02 12:45:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2019 он гарсаар эхний 9 сарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Завхан аймгийн 50 суманд нийт 91  удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 50.3 мянган га ой, 255.379 мянган га хээрийн талбай, нийт 305.679 мянган га талбай түймэрт өртсөн байна. Түүнчлэн байгаль экологид 23.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449.7 тэрбум төгрөгийн зардал гарчээ.

Гал түймрийг шалтгаанаар нь авч үзвэл, ил галын улмаас 53 хувь, цахилгаан ашиглалт 19 хувь, яндангийн цонолт  15 хувь, технологийн горим зөрчсөн  6 хувь, санаатай үйлдэл 0.2, шалтгаан тогтоогдоогүй 5 хувь, бусад 1 хувийг тус тус эзэлж байна.

Холбоотой мэдээ