Цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар ажлын түвшний хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-02 07:11:19

ПЁНЬЯН. /KCNA/. Ирэх бямба гарагт цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар АНУ-ын төлөөлөгчидтэй ажлын түвшний хэлэлцээ хийнэ гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.


Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуйн мэдэгдлийг “KCNA” агентлаг мягмар гарагт уламжилсан байна. Баасан гарагт урьдчилан холбоо тогтоосны дараа хэлэлцээ хийнэ гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн боловч хэлэлцээ хаана болох талаар дурдаагүй байжээ.


Чой Сон Хуйн мэдэгдсэнээр, БНАСАУ-ын төлөөлөгчид хэлэлцээ хийхэд бэлэн болсон ажээ. Мөн тэрбээр БНАСАУ, АНУ-ын таатай харилцааг хурдацтай хөгжүүлэхэд яриа хэлэлцээ ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ