Ахмадын өдөр өнөөдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Өнөөдөр
Ахмадын баярын өдөр. Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж
ирсэн юм.
НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар дэлхийн олон орон
жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх,
эрх ашгийг нь хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэдэг. Манай улсын хэмжээнд 300 мянга гаруй ахмад настан энэ өдрийг тэмдэглэдэг.