Оюутан, залуучууд спортын таван төрлөөр өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-09-30 18:23:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотыг үүсгэн байгуулсны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн тэмцээн өнөөдрөөс эхэллээ.

Сагсан бөмбөг, волейболын  тэмцээний нээлт өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болов. Сагсан бөмбөгийн нийслэлийн шигшээ тэмцээнд 16 сургуулийн 224 оюутан, волейболын шигшээ тэмцээнд 12 сургуулийн 180 оюутан тус тус оролцож байна.

Мөн нийслэлийн иргэд оршин суугчдын дунд 10 дугаар сарын 23-ныг хүртэл спортын наадмыг явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр тэмцээн зохион байгуулах юм. Дугуйн тэмцээн болон бүх нийтийн гүйлтийг 10 дугаар сарын 12-нд “Хөшигтийн хөндий”-н хурдны замд, шатрын тэмцээнийг 10 дугаар сарын 12-13-нд “Аврагч” спорт хорооны зааланд тус тус зохион байгуулна. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн спортын наадмыг хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шаттай найман төрлөөр зохион байгуулах аж. Тус наадмын анхан шатны тэмцээн есдүгээр сарын 20-ноос өмнө явагдаж дууссан бөгөөд 10 дугаар сарын 5-20-нд урьдчилсан тоглолтууд явагдах юм.

.

Холбоотой мэдээ