Түүхий эд, бүтээгдэхүүнд антибиотикийн үлдэгдлийг шалгах багаж олгов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-30 17:35:00

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мал эмнэлгийн газар нь мал, амьтны гаралтай түүхий эдбүтээгдэхүүнд антибиотикийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгах зориулалт бүхий “ReadSensor”, “Premi Test” гэх оношлуур багажтай болжээ.

15,2 сая  төгрөгийн  үнэ бүхий эдгээр багажийг аймгийн ИТХ-аас мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг дэмжих зорилтын хүрээнд хүлээлгэн өгсөн аж.

Тус багажийг ашиглан мах, сүү, сүүн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд мал эмнэлгийн ариун цэврийн магадлан шинжилгээ хийж байна. Ингэснээр хүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж салбарын мэргэжилтэн мэдээллээ. 

Холбоотой мэдээ