Хилэнтийн гүүрнээс үсэрч амиа хорлохыг завджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-30 15:01:05

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн аймгийн төвөөс урд зүгт 8 км, сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т Хилэнтийн гүүрнээс тус аймгийн харьяат иргэн О үсэрч амиа хорлохыг завджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайж шуурхай ажилласны үр дүнд 9 минутын дараа иргэн О-г голоос эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тэрээр 37 настай эмэгтэй бөгөөд яагаад амиа хорлохыг завдсан шалтгааныг тодруулахаар хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ