“Бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах” сургалтыг иргэддээ зориулан явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-30 14:58:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас иргэддээ зориулан Бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах” сэдвээр цуврал сургалтуудыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна.

Дээрх сургалтад ХАА болон жижиг, дунд бизнес эрхлэгчид, өрхийн аж ахуйгаа илүү бизнесийн чиглэл рүү хандуулахаар зорьж төлөвлөж буй малчид, мөн бизнес эрхлэхээр төлөвлөж буй иргэд оролцох боломжтой юм. Энэхүү сургалт нь Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа аж.

Цуврал сургалтуудын эхний шат болох “Бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах” сургалт 10 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатар хотод болно. 

Холбоотой мэдээ