Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулж эхэллээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-09-30 12:37:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдийг дархлаажуулж эхэллээ.

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор сахуу, татрангийн хоёрт  вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Иймд дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид  хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвлөж байна. 

Холбоотой мэдээ