Байгаль орчинд ээлтэй автомашинуудын борлуулалт өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-30 12:33:36

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д энэ оны эхний найман сарын хугацаанд байгаль орчинд ээлтэй автомашины борлуулалт 22 орчим хувиар өссөн байна. Үүнийг хэрэглэгчийн шатахууны талаарх мэдлэг болон төрийн татаастай холбоотой хэмээн үзэж байна.


Солонгосын Автомашины үйлдвэрлэгчийн холбооноос гаргасан тайланд дурдсанаар, 2019 оны эхний найман сарын хугацаанд 69834 байгаль орчинд ээлтэй автомашин худалдаалагдсаныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.9 хувиар өссөн ажээ. Тэдгээрийн 64.7 хувийг хос хөдөлгүүртэй автомашин, 31.8 хувийг цахилгаан хөдөлгүүртэй автомашин, 3.1 хувийг устөрөгчийн хөдөлгүүртэй автомашин тус тус эзэлжээ.


Ирэх онд БНСУ-ын Засгийн газар цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүрт автомашин худалдан авсан хүмүүст нийт 1 их наяд вон буюу 833 сая ам.долларын татаас олгож, дэлхийн дулааралд ноцтой нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар төлөвлөж байгаа ажээ. Уг татаасыг мөн цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүрт автомашинуудыг цэнэглэх станц байгуулахад зориулах юм. 

Холбоотой мэдээ