Дэлүүн сумын гуравдугаар сургууль хичээлийн шинэ байртай боллоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-30 12:08:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль /Болашах бага сургууль/ хичээлийн шинэ байртай боллоо.

Аймгийн төвөөс 110 км, сумын төвөөсөө 40 км зайд багийн төвд үйл ажиллагаа явуулдаг тус сургуульд Дэлүүн сумын нэг, хоёр,10 дугаар багийн малчдын 60 орчим хүүхэд суралцдаг байна. Сургууль анх байгуулагдсан 2000 оноос хойш зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж ирсэн тул сумын Орон нутгийг хөгжүүлэх сангаас 100 сая төгрөг хуваарилж, таван бүлэг үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай хичээлийн байр бариулжээ.

Барилгын ажлыг "Алтайн алтан орд" компани товлосон хугацаанаас өмнө барьж ашиглалтад оруулжээ.

Энэ сарын 29-ний өдөр болсон хичээлийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, хувиасаа 60 хүүхдийн ширээ, сандал бэлэглэсэн байна.  

Холбоотой мэдээ