Нэгдсэн мал угаалгын ажил 81,8 хувьтай байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-09-30 12:15:27

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд мал угаалга 81,8 хувьтай байна.

“Мал угаалга, хашаа хорооны ариутгал, халдваргүйжүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээ тус аймагт хэрэгжиж байна. Энэхүү ажлыг "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил"-ийн хүрээнд "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Тус аймгийн Мал эмнэлгийн албаны малын эмч н.Мөнхчулуун ярихдаа мал угаалга 81,8 хувьтай, хашаа хороо ариутгах ажил 51,8 хувьтай байна" гэлээ. Урьдчилсан байдлаар нийтдээ 2 сая 300 мянга гаруй мал угаах, 5536 хашаа хороо ариутгах, 15 сумандаа мал угаах суурин ванн нэгийг барихаар төлөвлөсөн байгаа аж. Уг ажлуудыг хийхээр 814 сая төгрөгийг төсөвлөсөн байна.  Энэ сарын 27-ны өдрийн байдлаар 1,887,242 толгой бог мал угаалганд, 2868 хашаа, хороо, өвөлжөө бууцыг ариутгал, халдваргүйжүүлэлтэд тус тус хамруулсан байна. 

2016 онд "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжүүлтээр мал угаалга, ариутгалын нэгдсэн ажлыг хийж байсан юм.

Холбоотой мэдээ