Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр болсон халдлагын улмаас гуч гаруй хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. Афганистанд Ерөнхийлөгчийн сонгууль болсон өдөр 113
халдлага болсны улмаас 32 хүн амь үрэгдэж, 123 хүн бэртжээ. Энэ тухай орон
нутгийн “Пажвок” агентлаг мэдээлсэн байна. Үүнээс 64 халдлагын хариуцлагыг “Талибан”
хөдөлгөөн хүлээжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр Афганистаны тусгай алба “Талибан”
хөдөлгөөний 34 зэвсэгт этгээдийг устгаж, өөр 18 хүнийг саатуулсан тухай “Khaama
Press” агентлаг өмнө нь мэдээлсэн байна.
Афганистанд өнгөрсөн бямба гарагт ерөнхийлөгчийн сонгууль болжээ. Санал хураалтыг
бусниулахаар төлөвлөж байгаагаа “Талибан” бүлэглэл мэдэгдээд байсан үед санал
хураалтыг явуулсан байна.