Ш.Одсүрэн IPFC бүсний эзэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
183@montsame.mn
2019-09-28 18:17:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Владивосток-2019” олон улсын тэмцээн ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 22-ны өдөр болж БНСУ, Бразил, Монгол зэрэг улсын 30 гаруй тамирчин оролцсон байна.

“Владивосток-2019” тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцсоноос, 61 кг-ын жингийн  холимог тулааны төрөлд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуул, ахлагч Ш.Одсүрэн хүч сорьж, ОХУ-ын тамирчин Гажи Курбаналиевыг ялж, IPFC (Ippon Primorye Fighting Championship) бүсний эзэн болжээ.


Холбоотой мэдээ