Өнөөдөр 350.735 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-27 18:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 9 дүгээр сарын 27-нд I, II, III ангиллын 30 ХК-ийн 97.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 350.735 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэ Ресурс девелопмент корпорэйшн" (ERDN+10.87%) болон "Түмэн шувуут" ХК (TUM+10.04%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT-10.00%) болон "Багануур" ХК (BAN-3.67%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газры үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 3016 ширхэг үнэт цаасыг 302.5 сая төгрөгөөр арилжаалсан байна

Багцын арилжаагаар нийт 7.418.369 ширхэг үнэт цаасыг 534.6 сая төгрөгөөр арилжив.

"TOP 20" индекс 1.67 хувиар өсчөж, 18.976 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.452.436.480.295.40 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ