Булган аймгийн ИТХ-ын хуралдаан болов

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-09-27 20:30:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдаан өнөөдөр боллоо.

Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит бус энэ хуралдаанаар аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн эхний үлдэгдлээс захиран зарцуулах, төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай, “Булган аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцжээ.

Мөн аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчдийн гаргасан саналаар Булган сумын өвөлжилтийн бэлтгэл, дулааны станц, дулаан дамжуулах үйл ажиллагааны одоогийн байдал, “Шинэ хөдөө-Булган” төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонссон аж. 

Холбоотой мэдээ