"Өсвөрийн аврагч-2019" тэмцээнд "Залгамж" баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-27 13:59:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдал, Боловсрол, соёл, урлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Өлгий хотод энэ сарын 25-26-ны өдрүүдэд явуулсан "Өсвөрийн аврагч-2019" аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Өлгий сумын тавдугаар бүрэн дунд сургуулийн "Залгамж" баг тэргүүллээ.

Удаах байруудад Өлгий сумын ерөнхий боловсролын гуравдугаар бүрэн дунд сургуулийн "Шонхор", нэгдүгээр бүрэн дунд сургуулийн "Ирвэс" баг, тусгай байрт Дэлүүн сумын бүрэн дунд сургуулийн "Цагаан шонхор" баг тус тус шалгарчээ.

"Өсвөрийн аврагч-2019" тэмцээнийг ОБЕГ-аас санаачлан 2017 оноос орон даяар зохион байгуулж байгаа. Энэ жилийн тэмцээнд Баян-Өлгий аймгийн төв болон хөдөө сумдын сургуулиудаас 15 баг, 105 сурагч оролцож, жагсаалын ажиллагаа, хувцасны жигдрэлт, марш үйлдэх зэргээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. 

Холбоотой мэдээ