Украинд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхийг бусад орноос хүсэхээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-26 10:35:13

НЬЮ-ЙОРК. /TASS/. Украинд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхийг бусад улс орноос хүсэх болно гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Хоёр улсын Төрийн тэргүүн нар Нью-Йорк хотод уулзсан байна.


"АНУ Украинд тусламж үзүүлэх нь бидний хэлэлцсэн асуудлуудын нэг юм. Бусад улс Украинд одоо байгаагаас илүү тусламж үзүүлэх хэрэгтэй. Герман,  Франц, Европын Холбооны орнууд илүү их туслах хэрэгтэй” хэмээн Д.Трамп цохон тэмдэглэжээ.


АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад Д.Трамп дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. "Бид Украинтай хамтран ажиллаж байгаа бөгөөд бусад улсыг Украинтай хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Бусад улс Украинд илүү их хөрөнгө мөнгө олгох хэрэгтэй” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ