Хөх сувд цэцэрлэг өргөтгөлийн байртай болсноор 5 бүлэг нэмэгджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-26 12:33:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэр Мөрөн сумын Улсын тэргүүний “Хөх сувд” нэгдүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Тус цэцэрлэг 2018 онд өргөтгөлийн барилга ашиглалтад хүлээн авснаар 5 бүлэг нэмэгдэж 37 багш, ажиллагсадтай, есөн бүлэгт 400 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Өргөтгөлийн барилгыг улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэй нийт 800 гаруй сая төгрөгөөр төр, хувийн хэвшил хамтран гүйцэтгэжээ. 

Тус аймгийн хэмжээнд улсын 45, хувийн таван цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 он гэхэд бүх хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулахыг зорьж байгааг аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байв. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 39, хувийн өмчийн 6 нийт 45 цэцэрлэгт 11500 хүүхэд хамрагдаж 270 үндсэн багш ажиллаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ