Сирийн Үндсэн хуулийн хорооны анхны хуралдаан даваа гарагт болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-25 13:49:38

ДАМАСК. /Syria News/. Сирийн Үндсэн хуулийн хорооны анхны хуралдаан ирэх 10 дугаар сарын 30-нд болох төлөвтэй байна гэж Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем мэдэгджээ.


“Дотоодын хямралыг улс төрийн замаар шийдвэрлэхийг эсэргүүцэж байгаатай холбоотойгоор зарим дайсагнасан улс Үндсэн хуулийн хорооны үйл ажиллагааг амжилттай явуулахад саад учруулах бодолтой байна” хэмээн Сирийн Гадаад хэргийн сайд ярьсан байна.


Сирийн Үндсэн хуулийн хороог байгуулах талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ сарын 23-нд мэдэгджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаар хариуцсан тусгай элч байсан Стаффан де Мистурагийн төлөвлөснөөр, Үндсэн хуулийн хороонд эрх баригчид, сөрөг хүчин, иргэний нийгмийн төлөөлөгчдөөс бүрдсэн 150 хүн багтах ёстой аж. 

Холбоотой мэдээ