Маргааш "Балдорж" шагналтан тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-25 14:36:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах "Балдорж" шагнал гардуулах ёслол маргааш буюу энэ сарын 26-нд Улаанбаатар зочид буудалд 18 цагт болно.

“Балдорж” шагнал олгох ёслолыг “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Тус шагналын 2019 оны дөрөвдүгээр  улирлын дүнгээр 12 бүтээл “Балдорж” шагналд нэр дэвшээд байна. Маргааш С1 телевизийн “Цензургүй яриа” цуврал ярилцлага, МҮОНРТ-ийн  “Хариу нэхээгүй тус” эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлэг, МҮОНРТ-ийн “Хүрээлэн” төсөл, Өнөөдөр сонины сэтгүүлч О.Бат-Ундрах “Гурван цагийн зөрүү”, “Хүнд жинтэй хүндэтгэсэн агуулгатай сурах бичиг”, “Цөм өшиглөвөл таарсан цөм хөтөлбөр” нийтлэлээр, “Ub.life” сайтын сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Холдох тусмаа гэрэлтэнэ” балетчин О.Батсайханы хөрөг нийтлэл зэрэг 12 бүтээлээс шилдэг нь тодрох юм. 

“Балдорж” шагналын анхны эзнээр 2009 онд сэтгүүлч Б.Ганчимэг тодорч байсан юм. Мөн сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Ж.Гангаа, Г.Отгонбаяр, Ж.Тэгшжаргал, Хүрээлэн төслийн М.Буянбадрах, У.Ганбаяр болон Э.Хүрэлбаатар, Ц.Цэвээнхэрлэн нарын сэтгүүлч  “Балдорж” шагналын эзэн болж байв.


Холбоотой мэдээ