Мах, сүүний дээжид эрсдэлтэй хариу гараагүй байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-09-24 20:55:06

Завхан /МОНЦАМЭ/. Завханы ХХААГ-ын дэргэдэх Мал эмнэлгийн лабораторийн ариун цэвэр магадлан шинжилгээний тасагт 9 дүгээр сарын байдлаар 12 дээж, материал ирж шинжилгээ хийжээ.

Үүнээс нийт 300 литр сүү, 315 кг маханд холбогдох стандарт арга зүйн дагуу шинжилгээг хийж хариуг лабораторийн эрхлэгчээр баталгаажуулан холбогдох аж, ахуйн нэгж иргэнд хүргүүлжээ. Шинжилгээгээр эрсдэлтэй хариу гараагүй байна. Мөн мал эмнэлгийн лабораторийн төлөвлөгөөт ажлын хүрээнд Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй сумын мал сүрэгт хээлтэгч малын бруцеллёз өвчний шинжилгээнд нийт 800 хонийг хамруулжээ. Түүнчлэн 720 ямаа, 320 үнээ, адууны халдварт цус багадах, адууны нийлүүлгийн өвчин, цусны паразитын дээжид 100 адуунаас цус авч түрхэц бэлтгэн, бүртгэл хөтлөн, ийлдсийг нь ялган шинжилгээ хийхэд бэлэн болсон аж. Адууны ям, үхрийн сүрьеэ өвчний харшил сорилыг 100 үхэр, 100 адуунд хийж үр дүнг нь хүргүүлээд байгаа. Өнөөдрийн байдлаар Завхан аймагт малын халдварт өвчин гараагүй бүс нутаг хэвээр буй тухай аймгийн ХХААГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ