Амазоны ширэнгэн ойг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ

Дэлхийд | Байгаль орчин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-24 14:28:03
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ-ЙОРК. /VOA/. Их хэмжээний түймэрт өртсөн Амазон тэргүүтэй халуун орны ширэнгэн ойг хамгаалахад олон улсын донор орнууд санхүүгийн дэмжлэг олгохоо амлажээ.


Нью-Йоркт хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд болсон уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон болон бусад орны төрийн тэргүүн нар дээрх уриалгыг гаргасан байна.


Тус уулзалтад Амазоны ширэнгэн ойн зарим хэсэг оршдог Боливи, Колумбийн удирдагчид оролцжээ. Франц улс Амазоны ширэнгэн ойг хамгаалахад 100 сая ам.доллар хандивлана гэсэн бол Герман 250 сая ам.долларыг хандивлана хэмээн мэдэгджээ. "Бүх улс орон Бразилтай хамтран ажиллахыг хүсэж байна. Байгаль орчноо хамгаалах үйл хэрэгт Бразил хамтран ажиллана гэж найдаж байна" гэж Э.Макрон мэдэгджээ.


Ташрамд дурдахад, Амазоны ширэн ойн дийлэнх хэсэг оршдог Бразил улс Францтай маргаантай байгаагийн улмаас тус уулзалтад оролцоогүй ажээ.

Холбоотой мэдээ