Байшин орон сууцны тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-24 11:41:33

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт байшин, орон сууцны улсын тооллого энэ оны есдүгээр сарын 24-нөөс эхэллээ.

Байшин, орон сууцны тооллогын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа хүн амьдран суух зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болоход орших аж.

Тоологч нар ирэх аравдугаар сарын 12-ныг хүртэл өөрсдийн томилогдсон 14 суманд ажиллаж хүн амьдарч буй орон сууц, ашиглаж байгаа байшин бүрийг тоолно.

Тооллого явуулснаар орон сууцны хангамжийг сайжруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийг цаашид оновчтой боловсруулахад шаардагдах тоон мэдээллийг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход хэрэгцээтэй анхдагч мэдээллийг бүрдүүлэх боломжтой. 

Холбоотой мэдээ