Элчин сайд Н.Тулга Исландын ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-24 09:06:04
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Исланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга энэ сарын 17-ны өдөр Исландын Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонд Итгэмжлэх жуух бичгээ барилаа.


Элчин сайд Н.Тулга Исландын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцааг хөгжүүлэх, боловсрол, соёл, хүүхэд залуучуудын хөгжил, спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үүний тулд хоёр орны холбогдох байгууллагын хооронд шууд хэлхээ холбоо тогтооход анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Монгол, Исландын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай буйгаа Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессон тэмдэглээд хоёр орны боловсрол, соёл, спортын салбарын харилцааг хөгжүүлэхээр Элчин сайдын дэвшүүлсэн саналыг дэмжиж, холбогдох албадад чиглэл өгөхөө илэрхийлжээ.

Холбоотой мэдээ