Испанийн парламент тарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-24 10:54:53
Yesukheitumur Tumurbaatar

МАДРИД. /AFP/. Засгийн газрыг бүрдүүлэх хэлэлцээ олон сар үргэлжилсний эцэст амжилтгүй болсонтой холбогдуулан Испанийн парламент даваа гарагийн шөнө тарж, 11 дүгээр сарын 10-нд бүх нийтийн сонгууль дахин явуулахаар боллоо.


Ингэснээр Испани 2015 оноос хойш дөрөв дэх удаагаа бүх нийтийн сонгууль зохион байгуулахаар болж байна.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сонгуулиар Педро Санчесийн "Социалист" нам парламентын цөөнх болсноор тус нам хуулийн дагуу Засгийн газрыг бүрдүүлэх дэмжлэгийг авч чадаагүй юм.


Холбоотой мэдээ