Багийн Засаг дарга нар "Цэргийн бэлтгэл" сургуулилтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-24 15:12:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн бүх сумын багийн Засаг дарга нар "Цэргийн бэлтгэл" сургуулилтад хамрагдаж байна. Тус аймаг 20 сумын 105 багтай бөгөөд энэ удаагийн сургуулилтад 80 гаруй багийн Засаг дарга оролцож байгаа аж. 

Сургалтаар Монгол Улсын Батлан хамгаалахын багц хуулиудын тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэчлэл, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн үйл ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоо, Зөрчлийн тухай хуулийн ойлголт, хүлээлгэх хариуцлагын талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүлнэ. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэх талаар, Цэргийн бүртгэл, цэрэг татлага явуулахад Багийн Засаг даргын үүрэг, цэргийн дүйцүүлэх алба, мөнгөн төлбөр, гэрээт цэрэг элсүүлэх журам, Дайчилгааны тухай хууль болон дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад багийн Засаг даргын үүрэг, оролцоо болон ЗДТГ-ын Цэргийн штабаас бүх шатны сургалтыг зохион байгуулж, явуулахад багийн Засаг дарга нарын үүрэг, оролцоо зэрэг сэдвээр ойлголтоо нэмж байна.

Сургалтыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Цагдаагийн газар, ОБГ, Прокурорын газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Шүүх, ХХААГ зэрэг байгууллагууд удирдан явуулж байна.

Холбоотой мэдээ