Талибаны төлөөлөгчид БНХАУ-ын албаны хүмүүстэй уулзжээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-23 14:08:06
Yesukheitumur Tumurbaatar

КАБУЛ. /DW/. Манай төлөөлөгчид БНХАУ-ын албаны хүмүүстэй яриа хэлэлцээ хийлээ гэж Катар дахь Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Сухайль Шахин ням гарагт мэдэгджээ.


Талибан хөдөлгөөний 9 гишүүн Афганистаны асуудал хариуцсан БНХАУ-ын тусгай төлөөлөгч Дэн Сижюньтай Бээжин хотод уулзсан гэж С.Шахин твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


БНХАУ-ын албаны хүмүүстэй хийсэн энэхүү яриа хэлэлцээний гол сэдэв нь АНУ-тай хийх яриа хэлэлцээ цуцлагдсан асуудал байсан гэж мэдээлжээ.

Холбоотой мэдээ