С.Батцэцэг “Токио-2020” олимпын эрхээ авсан анхны монгол эмэгтэй тамирчин болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-20 16:40:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-д Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Францын ДАШТ-ий хос медальт Кумба Ларроктой дагах барилдаанд таарч хүч үзэн оноогоор цэвэр ялж, олимпын эрхээ өвөртлөв.


Тэрбээр, өрсөлдөгчөө хөлдөө оруулан, 2 оноо алдсан ч өрсөлдөгчийнхөө хөлийг барьж авч 2 оноо, улмаар хөлний мэхээ үргэлжлүүлсээр 2:0, 4:2, 6:2, 8:2, 10:2, 12:2 болгож оноо нэмж авсаар цэвэр ялав. Ийнхүү “Токио 2020” олимпын наадмын анхны эрхийг С.Батцэцэг эх орондоо авчирлаа. Манай бөх Украины Алла Черкасоватай хүрэл медалийн төлөө хүчээ сорино. А.Черкасова 2018 оны дэлхийн аварга, 2010 ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга болсон юм. 

Холбоотой мэдээ