Энэтхэг ирэх оноос цахилгаан автомашин үйлдвэрлэж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-20 09:58:09
Yesukheitumur Tumurbaatar

ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч “Tata Motors” компани цахилгаан тэжээлийн шинэ технологид суурилсан автомашиныг ирэх оноос үйлдвэрлэж эхэлнэ гэж тус компанийн гүйцэтгэх захирал Гентер Бущек пүрэв гарагт мэдэгджээ.


“Засгийн газраас цахилгаан тээврийн хэрэгслийн татварыг бууруулах бодлого баримталж байгаа нь цахилгаан автомашин илүү хямд байх боломжийг олгож байна” гэж тэрбээр Мумбай хотод сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгдсэн байна.


Тус компанийн мэдээлснээр, шинэ цахилгаан автомашин нь нэг цэнэглэлтээр 250 километр замыг туулах хүчин чадалтай бөгөөд цэнэг хураагуурт найман жилийн баталгаа олгох аж.

Холбоотой мэдээ