Чингис хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд "амь" орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-19 23:42:04

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Чингис хотноо байрлах ардын засгийн их аваргуудын хөшөө бүхий найман аваргатай цэцэрлэгт хүрээлэнг засварлан тохижуулж байна.


Тодруулбал, найман аваргын, эрийн гурван наадмын, танктай хөшөө, Ардын хувьсгалын 50 жилийн ойн гэрэлт хөшөө зэргийг өнгийг нь сэргээн засварлаж, явган хүний замыг шинэчлэн тохижуулж байгаа аж.


Танктай хөшөөний дэргэд энэ зун Гонгор баатарын хөшөөг шинээр бүтээж, сүүдрэвч, сандал, хогийн сав зэргийг байрлуулаад байна. Одоо хийж буй засвар тохижилтын ажлыг дууссанаар уг цэцэрлэгт хүрээлэнг цаашид Чойномын хөшөө бүхий гэрэлт цэцэрлэгт хүрээлэн шиг болгохоор төлөвлөжээ.


Цаашид Чингис хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Төв Хаан банкны дэргэдэх цэцэрлэгт хүрээлэн, Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн цэцэрлэгт хүрээлэн, УЦУОША-ны дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнг засварлан тохижуулж, ирэх хавраас иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэхэд бэлэн болгох, мөн автобусны буудлуудыг шинээр барьж байгуулахаар хотын удирдлагууд төлөвлөжээ.

Холбоотой мэдээ