Рашаант сумын Соёлын төв зохиолч Д.Намсрайн нэрэмжит боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-19 17:53:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рашаант сумын соёлын төвийг МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүрнэл зохиолын нэрт мастер Дамбадаржаагийн Намсрайн нэрэмжит болгосон байна. Д.Намсрай зохиолчийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ёслол Рашаант сумын төвд энэ сарын 16-17-нд болсон юм.

Уг ёслолд МУСГЗ, хөтлөгч Ш.Ёолк, зохиолч, яруу найрагч МУСГЗ С.Оюун, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Батжаргал, М.Эрдэнэбат, Б.Баярсайхан, яруу найрагч Л.Мягмарсүрэн, МЗЭ-ийн бодлого зохицуулалтын менежер, яруу найрагч Н.Пүрэв, Хөвсгөл нутгийн яруу найрагч Б.Сарантуяа, "Алтан-Өд" шагналт Ц.Ганболд, ӨМӨЗО-ны зохиолч Л.Аюурзана болон зохиолчийн гэргий ХААИС-ийн профессор Д.Наранхүү, түүний үр хүүхэд, нэг ангийнхан, төрөл төрөгсөд нь оролцжээ.  Зохиолч  Д.Намсрайг "Гандирсын хотын Хандармаа минь", "Лусын охинтой зохиосон үлгэрийн төгсгөл", "Хан уулын яргуй", "Дүүриймаа", "Цэгцэрийн шар тал", "Жамухын өчил", "Цэнхэр Сэлэнгэ" роман, туужаар нь монголын уншигчид андахгүй. 


Холбоотой мэдээ