БНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-19 10:31:41
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ оны эхний найман сард тогтвортой өсөлтийг үзүүлсэн байна.


Энэ онд 159 орон болон бүс нутагт хийсэн санхүүгийн бус хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оныхоос 2.7 хувиар өсөж, 70 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна гэж БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдэгдсэн байна.


Энэ оны эхний найман сарын байдлаар “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятадын компаниуд 53 улс оронд нийт 8.97 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь нийт хөрөнгө оруулалтын 12.4 хувийг эзэлжээ.


Түрээс, бизнесийн үйлчилгээ, үйлдвэрлэл, жижиглэн худалдаа зэрэг салбарт гол төлөв хөрөнгө оруулалт хийснээр гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалтын бүтэц жигд сайжирсан байна.

Холбоотой мэдээ