Б.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-18 15:05:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Нур-Султан хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-д хүч сорьж буй үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа дагах барилдаанд Киргизийн Мадина Надироваг /10:0/ цэвэр яллаа.


Тэрбээр “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Туркийн бөх Бедиха Гунтэй барилдана. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шингээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Батзориг нарын удирдлагад 20 бөх хүч, ур чадвараа сорьж байгаа юм.

Холбоотой мэдээ