Турк, Израилийн харилцааг хэвийн болгох хэлэлцээнд ахиц гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-08 16:41:36

АНКАРА. /TASS/.  Турк, Израилийн харилцааг хэвийн болгох хэлэлцээнд ахиц гарсан тухай Туркийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Израиль, Турк хоёр өмнө нь стратегийн түншүүд байсан боловч лалын ертөнцөд байр сууриа бэхжүүлэх, Европтой ойртон нягтрах зорилгоор Туркийн гадаад бодлого өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хоёр орны харилцаа хүйтэрсэн юм.

2010 онд Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилгоор уг зурвасыны бүслэлтийг сэтлэн нэвтрэхээр явж байсан  "Эрх чөлөөний флот"-ын цуваа руу Израилийн цэргүүд халдсан нь хоёр орны харилцааг улам хурцатгасан билээ. Халдлагын үеэр Туркийн есөн иргэн амиа алдаж 40 хүн шархадсан байна.

Турк болон Израилийн төлөөлөгчид пүрэв гарагт Их Британийн нийслэл Лондон хотод уулзжээ. Уулзалтын үеэр талууд ойрын ирээдүйд хийхээр төлөвлөж буй дараагийн уулзалтаар харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээрийг эцэслэн боловсруулахаар тохиролцсон байна.

Хоёр орны харилцааг хэвийн болгохын тулд дээрх хэрэг явдлын төлөө уучлал хүсч, амиа алдсан турк иргэдийн ар гэрт нөхөн төлбөр олгох, мөн Газын зурвасыг бүслэн хаахаа зогсоохыг Анкарагийн эрх баригчид Израиль улсаас шаардсаар байгаа билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ