Б.Болортуяа Америкийн бөхөд ялагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нур Султан-2019" чөлөөт бөхийн ДАШТ-ий эхний өдөр барилдсан манай 4 эмэгтэй бөхчүүдээс шөвгийн наймд шалгараад байсан ганц бөх Б.Болортуяа учраа бөхдөө оноогоор цэвэр ялагдлаа.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 55 кг-д шөвгийн дөрөвт шалгарах барилдаанд АНУ-ын Ж.Уэнчестэртэй хүчээ сорьж 13:2-оор цэвэр хожигдон тэмцээнээ дуусгалаа. Харин Б.Болортуяагийн нэгдүгээр тойрогт ялсан Энэтхэгийн бөх Лалита шигшээд шалгарч үлдвэл цааш барилдах боломж гарах юм.