Могойн голын уурхайд осол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-17 15:58:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайд энэ сарын 15-ны өдөр осол гарсан байна.

Могойн гол хувьцаат компанийн уулын үйлдвэрийн хөрс тээврийн автомашин унаж осолджээ. Тус автомашинд нэг оператор байсан бөгөөд ухаангүй биеийн байдал хүнд байгаа учраас онгоцоор Улаанбаатар хот руу яаралтай явуулах шаардлагатай байгаа гэнэ. Могойн гол компанийн удирдлагууд нисдэг тэргээр зөөвөрлөх асуудлыг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа аж. Осол гарах болсон шалтгааныг тодруулахаар аймгийн Цагдаагийн газар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

Холбоотой мэдээ