Сүлжээний аюулгүй байдлыг бэхжүүлэхийг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-16 13:47:34

БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын дарга Си Жиньпин  үндэсний сүлжээний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хуулийн хэм хэмжээг идэвхтэй ашиглах, Хятадын ард иргэдийн ухамсрын түвшинг дээшлүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.  


"Сүлжээний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хууль тогтоомжид тулгуурлан удирдлагын нэгдсэн системийг хөгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн шинэ технологиудыг нэвтрүүлж, хууль эрх зүйн стандарт хэм хэмжээнүүдийг идэвхтэй ашиглах хэрэгтэй” хэмээн Си Жиньпин интернетийн найдвартай байдлыг хангах кампанит ажлын үеэр мэдэгдсэн байна.


“Бид сүлжээний орон зайг хяналтдаа байлгахын зэрэгцээ шинэлэг, нээлттэй байлгахыг зорих хэрэгтэй” хэмээн тэрбээр мөн хэлжээ.

Холбоотой мэдээ