БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-14 13:09:48

ВАШИНГТОН. /TASS/. Кибер халдлага үйлдсэний төлөө хариуцлага үүрэх ёстой гэж үзэж буй БНАСАУ-ын гурван хакерын бүлгийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны Гадаадын хөрөнгөд хяналт тавих газар мэдээлжээ.


“Lazarus Group”, “Bluenoroff”, “Andariel” гэх гурван хакерын бүлэг нь БНАСАУ-ын хууль бус зэвсэг, пуужингийн хөтөлбөрийг дэмжих зорилгоор кибер халдлага үйлдсэн. Умард Солонгосын эсрэг АНУ, НҮБ-ын хориг арга хэмжээг хэвээр авч үлдэж, кибер аюулгүй байдлыг хангахад олон улсын хамтын нийгэмлэгтэй бид хамтран ажиллах болно” хэмээн Сангийн орлогч сайд Сигал Манделкер мэдэгдсэн байна.


БНАСАУ-ын эрх баригчдын 2007 онд байгуулсан “Lazarus Group” нь кибер тагнуул хийж, мэдээлэл хулгайлж, гадаадын засгийн газрууд, цэрэг, бизнес, аж үйлдвэр, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хортой программ тараасан хэмээн Сангийн яам үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ