Маргааш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт зарим хэсэгт цахилгаан хязгаарлана

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-09-13 18:55:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засварын ажилтай холбогдуулан маргааш  06:00-09:00 цаг хүртэл  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарлана гэж “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК мэдэгдлээ.

Сүхбаатар дүүргийн 16, 18, 19, 20-р хороо Хандгайт Баянбулаг, Санзай Ундраа зуслан, Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр, Янзага зуслан чиглэлийн айл өрх, ААН, Зуслангийн Гүнт, Шаргаморьт, Жигжид, Гоодой, Шадивлан, Ар согоотын айл өрх, ААН,  Сэлбэ, Цолмон, Хадат, Гүнжийн амны айл өрхүүд, СБД-ийн гэрэлтүүлгийн компани орчмын хэрэглэгчид, Чингэлтэй дүүргийн 14.15.16.18.19-р хороо: Яргайтын 1-42, Согоотын 13-108, Жаргалантын 6-57-р гудамжны айл өрхүүд, СБД 15-17, 20 хороо, 71, 58-р бүрэн дунд сургууль, 130, 166, 109-р цэцэрлэг, Албан бус гэгээрэл хөгжлийн төв, СБД-н онцгой гал унтраах анги, Дамбадаржаагийн 30, 80, 23,  23В, Бэлхийн 5, 7, 9, 11, 30, 31, 34, 35, 37, 39, 53, 54-р  гудамж, Бэлх цуурайтын ам, зуслангийн айл өрхүүд тэр орчмын хэрэглэгчид,  Ойчдын 1 Т-38, Бэлхийн 17, 26, 30, 33-35, 47-р гудамж, Ойн задгай, Бэлх шинэ буудал, Ватикан сүм, ШУТИС-ийн лаборатори, Ойн судалгаа хөгжлийн төв, Трийглобал монголиа, Болор-Ану, Алтай холдинг, Батдэлгэрэх жим, Цэлмэггүн, Гурван эрдэнэ, Болгоогч ХХК-ууд болон тэр орчмын хэрэглэгчид, Баянзүрх дүүргийн 2, 21, 27-р хороо, Бага дарь эхийн 6-10, 12, Бага дарь эхийн 3-6, Сэлбийн 36, 37, 39, 40, 42, 43, 44, 46-р гудамжны айл өрхүүд, Ангрол-ойл, Содмонгол групп, Морьд хур, Кевико, Сити палас, Цагаан орой, Гуулинсайхан ХХК-иуд, ШШГЕГ-ын хорих 441-р анги, ШШГЕГ-ын ЦХБАӨЗахиргаа болон тэр орчмын хэрэглэгчид нийт 539 аж ахуйн нэгж байгууллага, 45148 өрхийн цахилгааныг түр хязгаарлах аж.

Холбоотой мэдээ