Хууль зүйн судалгааны нэгдсэн цахим сан нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-08 14:14:52

Монгол Улсад гарч байгаа хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэсэн санг бүрдүүлэх зорилготой Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим хуудсын нээлт энэ сарын 12-нд ХЗҮХ-д болно.

Монгол Улсад хууль зүйн шинжлэх ухааны тогтолцоо бүрэлдэн бий болсноос хойш эрдэмтэн, судлаачид хууль зүйн шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг нийтийн болон хувийн, олон улсын эрх зүйн салбараар хийж ирсэн. Үүний үр дүнд хууль зүйн чиглэлээр ном, сурах бичиг, илтгэл, өгүүлэл төдийгүй бакалаврын төгсөлтийн ажил, магистр, доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээл, туурвил олноор гарч байна.  Тиймээс хууль зүйн чиглэлээр гарч байгаа бүтээлүүдийг нэгтгэсэн цахим санг бий болгох нь хууль зүйн чиглэлийн судлаач, эрдэмтэд, хуулийн сургуулийн оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, тэдний хийсэн бүтээлийн судалгааны эргэлтийг нэмэгдүүлэх юм. Мөн  Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд сайнаар  нөлөөлнө гэж төсөл хэрэгжүүлэгчид ярив.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ