Онцгой байдлын газрын "Эрэлч нохой" анхны дуудлагаа гүйцэтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-12 15:08:24

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газарт ирсэн эрэлч нохой 09 дүгээр сарын 07-ны өдөр Тариат сумын Хорго багт сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх дуудлагаар ажиллаж үүргээ амжилттай гүйцэтгэж, хүнээ олжээ.

Дээрх эрэлч нохой нь ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын “Эрэлч нохой” бэлтгэх 180 хоногийн сургалтад хамрагдаж, уул хад, нурангид эрэн хайх, аврах чиглэлээр сургаж бэлтгэгдсэн байна. Эрэлч нохой хөтлөгчөөр тус газрын Эрэн хайх аврах салбарын аврагч, нохой хөтлөгч, ахлагч Г.Пүрэвдорж бэлтгэгдэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ