Байшин, орон сууцны тооллогын дүнг танилцууллаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-12 14:26:44

Ховд /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит  тооллогын хүрээнд “Байшин орон сууцны тооллого”-ын ажлыг Ховд аймгийн 17 сум, 91 багт зохион байгуулжээ.

Тус ажлыг гүйцэтгэсэн аймгийн Засаг даргаар ахлуулсан “Аймгийн тооллогын комисс”-ын бүрэлдэхүүн, Статистикийн хэлтсийн даргаар ахлуулсан “Аймгийн түр товчоо”-ны гишүүдийн  Нэгдсэн хурал боллоо.

Хуралд Үндэсний статистикийн хорооны ХАНСГ-ын дарга А.Амарбал оролцож, баруун бүсийн байшин, орон сууцны тооллогын урьдчилсан дүнгийн төслийг танилцуулсан. Энэ үеэр 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэх Хүн амын тооллогын ажлыг зохион байгуулахад анхаарах асуудлын талаар санал солилцов.

Мөн тооллогын ажлыг тогтоосон хугацаанд чанартай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Байшин, орон сууцны 2019 оны тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймгийн хэмжээнд нийт 18546 байшин, орон сууц тоологдсон гэж  холбогдох албаныхан мэдээллээ. 

Холбоотой мэдээ