Япон, Хятад “5G” технологийн салбарт хамтран ажиллана

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-09-12 10:54:29

БЭЭЖИН. /NHK/. Харилцаа холбооны дараагийн үеийн “5G” сүлжээний талаар Япон, Хятадын төлөөлөгчид хэлэлцэж, уг асар хурдан платформд зориулсан технологи, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.


Японы бизнесийн салбарын манлайлагчид Хятадын Засгийн газрын төлөөлөгчидтэй лхагва гарагт Бээжин хотноо уулзсан байна.


Nomura Holdings” компанийн тэргүүн Нобүюки Кога Япон, Хятадын төлөөлөгчид шинэлэг талбаруудад хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлоод, хоёр орон цалин, технологи, ажиллах хүч зэрэг нийцтэй олон тал бий хэмээн хэлжээ.


Тэд “5G” сүлжээнээс гадна аж үйлдвэрийн салбарын хиймэл оюун ухааны хэрэглээ, автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн хөгжүүлэлтийн талаар мөн хэлэлцсэн байна. 

Холбоотой мэдээ