Ази тивийн шилдэг манлайлагчаар С.Оюун тодорлоо

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-09-11 16:28:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн шилдэг манлайлагчдыг тодруулдаг Чан Лин Тиенний нэрэмжит Азийн сангийн Манлайлагчийн шагналын эзнээр “Зориг” сангийн тэргүүн Санжаасүрэнгийн Оюун нэр дэвшигдэн шалгарлаа.


Азийн сангаас С.Оюуны дэлхийн байгаль орчин, тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж ийнхүү шагнаж байгаа аж. Шагнал гардуулах ёслол АНУ-ын Нью-Йорк хотноо болсон бөгөөд уг шагналыг 2018 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн хүртэж байжээ.

Холбоотой мэдээ