Төгөлдөр хуурч С.Саянцэцэг Монгол Улсын Соёлын элч болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-09-10 17:15:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Саянцэцэгт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэрчилгээг нь өнөөдөр гардуулан өглөө.

Төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм.

Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг томоохон дуурийн театруудаас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Соёлын элчээр соёл, урлаг, спорт, түүх, эрдэм шинжилгээ, хүмүүнлэгийн чиглэлээр Монгол Улсыг олон улсад сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг томилдог юм.

Холбоотой мэдээ